Шотланд өндөг

//Шотланд өндөг

Шотланд өндөг

DSCF9876Орц:

  • Том өндөг 4 ш
  • Хиамны таташ 275 гр
  • Хэрчсэн яншуй 1 х/х
  • Жижиглэж хэрчсэн ногоон сонгино 1 ш
  • Давс, хар перец
  • Гурил 125 гр /давстай/
  • Том өндөг 1 ш /хагалж хутгасан/
  • Талхны үйрмэг 125 гр
  • Ургамлын тос

Хийх арга:

  1. Дөрвөн өндөгөө чанаад, хэсэг хугацаанд хүйтэн усанд сойно. Хиамны татшаа яншуй, ногоон сонгино, давс , хар перецээр амтлаад гараараа базаж холино.
  2. Хиаман татшаа 4 тэнцүү хэсэгт хуваагаад хэсэг бүрийг цэвэр гадаргуун дээр зуйван хэлбэртэй болгож хавтгайлна. Ойролцоогоор 13 см-н урт, 7 см-н өргөнтэй байхад болно.
  3. Чанасан өндгөө хальслаад гурилан дээрээ өнхрүүлнэ. Гурилдсан өндөг тус бүрээ нэг хавтгайлсан таташ дээрээ тавьж орооно. Хиамны таташ өндгийг бүхэлд нь бүрхсэн байх ёстой.
  4. Хиаман татшаар бүрсэн өндөгнүүдээ бүхэлд нь хутгасан шингэн өндгөндөө дүрээд талхны үйрмэг дээрээ өнхрүүлэн урьдчилан халаасан тосон дотор шууд хийнэ.
  5. Гадуурх талхны үйрмэгийг алтлаг шаргал өнгөтэй болтол нь тосондоо 8-10 минут гүн шарна. Болсон өндөгнүүдээ тосноос гаргаад тос шүүгч цаасан дээр тавьж, хөрөхөөр нь таваглах хэрэгтэй.

Инфо ТВ №294 /2014/

2016-10-17T22:48:06+00:00 2014 оны 11-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment