Шоколадтай эклер

Home/Зөвлөгөө/Шоколадтай эклер

Шоколадтай эклер

эклерОрц: Их биенд

  • Ванилийн царцмаг 100 гр
  • Сүү 3 аяга
  • Крем 250 гр
  • Бүдүүн гурилаар хийсэн жигнэмэг

Шоколадны бүрмэлд:

  • Какао 1/3 аяга
  • Элсэн чихэр 1 аяга
  • Сүү ¼ аяга
  • Цөцгийн тос ½ аяга
  • Ваниль 1 ц/х

Хийх арга: Бүрмэлд

  1. Какао, сүү, элсэн чихэр зэргээ нэг саванд бүгдийг нь хийн хооронд нь сайтар уусгахын тулд нэг минут хэртэй гал дээр буцалгана. Гал дээр буцалгах хооронд байнга хутгана. Хольцоо гал дээрээс аваад нэг минут хэртэй ил байлгаж хөргөнө. Үүн дээрээ цөцгийн тос, ваниль 2 оо хийгээд уустал нь сайтар хутгана.
  2. Их биед: Ванилийн царцмаг дээрээ сүүгээ хийн сайтар холино. Үүн дээрээ кремээ хийгээд мөн хооронд нь сайтар хольж хутгана.
  3. 9*13 хэмжээтэй саванд /бялууны хэв байсан ч болно/ бүдүүн ширхэг гурилаар хийсэн жигнэмгээсээ нэг эгнээ болгон өрж тавина. Нэг эгнээ бүхий жигнэмэг дээрээ кремнийхээ хольцны ½-ыг жигд тараан тавьж бүрнэ. Үүн дээрээ дахин нэг эгнээ жигнэмгээ өрж тавиад үлдсэн кремнийхээ хольцыг жигд тараан тавьж бүрнэ. Хамгийн дээд хэсэгт нь буюу кремнийхээ дээр дахин нэг эгнээ жигнэмгээ өрж тавина.
  4. Бэлтгэсэн жигнэмэг дээрээ бэлэн болсон хольцоо тавиад жигдхэн бүрнэ. Ингээд шоколадтай эклерээ хөргөгчиндөө хийн ойролцоогоор 3 цаг байлгасны дараа идээрэй.

TV ZONE №286

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 11-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment