Шоколадтай рулет

Home/Зөвлөгөө/Шоколадтай рулет

Шоколадтай рулет

shokoladny ruletОрц:

  • Өндөгний шар 5 ш
  • Элсэн чихэр 150 гр
  • Ванильный сахар 4 ц/х
  • Шоколад 50 гр
  • Крахмал 65 гр
  • Хурдан исгэгч 5 гр
  • Какао 25 гр
  • Молоко 200 мл
  • Амтат жүржийн хальс 1 ц/х
  • Маскарпоне 250 гр

Хийх арга:

  1. Өндөгөө цагаан шараар нь салгаад цагааныг нь түр зуур хөргөгчиндөө хийгээрэй. Өндөгнийхөө шарыг эхлээд миксерийнхээ хурдыг удаан дээр нь тавьж байгаад, дараа нь хурдыг нь хамгийн дээд хэмжэээнд хүртэл ихэсгэж хутгана. Хутгалтаа эхлэхийн өмнө нэг цайны халбага бага зэрэг бүлээвтэр ус хийнэ. Зуурмаг маань цайвар өнгөтэй болоод эхлэхээр нь бага зэргийн элсэн чихэр хийгээд уустал нь үргэлжлүүлэн хутгана.
  2. Шоколадаа нунтаглаад шигшинэ. Шигшүүр дотор үлдсэн томовтор хэсгүүдийг дараа нь рулетээ чимэглэхдээ хэрэглэнэ. Харин нунтгийг нь рулет хийх үндсэн зуурмагтаа хэрэглэх болно. Одоо өндөгний цагаан хэсгээ хөргөгчнөөсөө гаргаад чимх давс хийгээд миксерээрээ хутгана. Урьдын адилаар эхлээд удаан хамгийн бага хурд дээр явцын дунд хурдыг ихэсгэх байдлаар. Бага зэргийн элсэн чихэр хийгээд үргэлжлүүлэн хутгаарай. Нунтаг шоколад дээрээ гурил, цайны халбага какао, жижиг халбага түргэн исгэгчээ шигшиж хийнэ. Үүнийгээ өндөгний шар /урьдчилж зуураал бэлдсэн/дээрээ бага багаар хийгээд  миксерийнхээ хамгийн бага хурд дээр хутгана. Үүний дараа өндөгний цагаан хэсгийг бага багаар хийгээд халбагаар хутгалтын чигээ өөрчлөлгүй доороос нь дээшээ гэх маягаар хутгана.
  3. Листэн дээрээ нарийн боов жигнэхэд зориулагдсан цаас тавиад бага зэрэг маслоор тослоод зуурмагаа жигдхэн тарааж байрлуулна. Урьдчилж 180-200 хэмд халаасан шарах шүүгээнд 10-12 минут болгоно. Хэтэрхий болоод хуурай болчих юм бол дараа нь хуйлахад их хүндрэлтэй болно гэдгийг анхаарна уу. Болсон үгүйг хуруугаараа бага зэрэг дарж шалгаарай. Энэ үед бага зэрэг хонхор үүсч байвал болсон гэж үзнэ.Халуунаараа байхад нь шууд цаастай нь хуйлна.Ингэхдээ алчуураар жийрэглэх маягаар бага зэргийн бүлээн болох үед нь хөргөгчинд хийгээрэй.
  4. Одоо кремээ бэлдэцгээнэ. Хоёр ширхэг өндөгний шар,25 гр крахмал  /том халбага дүүрэн/ 2 жижиг халбага ванильный  сахараа миксерээр сайн хутгана. Жижиг саванд 200гр сүү хийгээд 50 гр элсэн чихэр хийж ,сайн хутгаж  кремээ өтгөрүүлнэ. Кремээ бүрэн хөрөхөөр нь хөргөгчинд хийгээрэй. Одоо маскорпоне  бяслагаа миксерээр хутгана. Хэрвээ маскарпонег өөр зүйлээр орлуулмаар бол масло болно. Масло маш сайн миксерээр хутгаад кремтэйгээ нийлүүлээд сайн хутгана. 2/3 хэсгийг зуурмагтаа түрхээд дахиад хуйлна. /энэ удаа цаасгүйгээр/ Ингээд дээрээс нь үлдсэн кремээ түрхээд шоколадны үйрмэгээс үлдсэн том ширхэгтэй хэсгээ дээрээс нь цацаж чимээрэй.Рулетээ хэрчихэд крем нь урсахгүй байлгах үүднээс рулетээ хөргөгчинд хийгээд 1 цаг орчим байлгаарай. Энэ хугацаанд крем маань зуурмагтаа илүү шингээд илүү амттай байх болно.

INFO TV сэтгүүл №227 /2013/

2016-10-17T22:49:44+00:00 2013 оны 07-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment