Шоколадтай бялуу

Home/Зөвлөгөө/Шоколадтай бялуу

Шоколадтай бялуу

Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд шоколадтай бялууг хэрхэн хийх талаар танилцуулья.

Орц:

  • 1,5 шилэн аяга /стакан/ шигшсэн гурил
  • 1/3 шилэн аяга нунтаг какао
  • 1 ц/х хөөлгөгч нунтаг /исгэгч/
  • 1 шилэн аяга элсэн чихэр
  • 1 ц/х давс
  • 1 аяга экспрессо кофе /бүлээн/
  • 15 гр ванилин
  • 1 ц/х дарсны охь

Хийх арга:

Шарах шүүгээгээ 200 хэмд халаана. 20 см-н диаметртэй бялууны хэвээ халааж цөцгийн тосоор тослоод бага зэргийн хуурай гурил цацаж бэлтгэнэ. Зуурмаг зуурах савандаа шигшсэн гурил, какао, хөөлгөгч нунтаг, элсэн чихэр болон давсаа хийж холино. Дараа нь кофе, тос, ванилин болон дарсны охио нэмж өтгөн, зөөлөн зуурмаг болтол сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийж,  бялууны хутгаар жигд тарааж өгнө. Тэгээд шарах шүүгээндээ хийж 25-30 минут жигнээд төмөр сараалжин тавиур дээр гаргаж хөргөөрэй. Бялуугаа таваглахдаа шоколадны сироп эсвэл кофетой шоколадны зайрмагаар хачирлаж болно. За ингээд амтат бялуу тань бэлэн боллоо, сайхан зооглоорой.

Ням гариг сэтгүүл №45 2012 он.

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment