Шоколадны сүмстэй жимсний шорлог

//Шоколадны сүмстэй жимсний шорлог

Шоколадны сүмстэй жимсний шорлог

oiyyОрц: 4 хүн

  • Гүзээлзгэнэ 250 гр
  • Манго 1 ш
  • Ханборгоцой 300 гр
  • Киви 2 ш
  • Гадил 1 ш
  • Хар шоколад 100 гр
  • Цөцгийн тос 30 гр
  • Цөцгий 50 мл

Хийх арга:

  1. Бүх жимсээ угааж цэвэрлэнэ. Гүзээлзгэнээс бусад жимсийг шорлогонд хийхэд тохиромжтой байдлаар жижиглэж хэрчинэ. Хэрчсэн жимснүүдийг гүзээлзгэний хамт нарийхан модон шоронд өнгө алаглуулан хийнэ.
  2. Шоколадны сүмс: шоколадыг жижиглээд саванд хийж халуун устай саванд савтай нь тавьж хайлуулаад дээр нь цөцгийн тос нэмж сайтар хольж хутгана.
  3. Дараа нь цөцгий нэмж мөн сайтар хутгана. Бэлтгэсэн жимсний шорлогыг таваглаад шоколадны сүмсний хамт ширээнд өгнө.

Гэр гэртээ тогооч

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 07-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment