Шоколадны ач тус, хор холбогдлын тухай

Home/Зөвлөгөө/Шоколадны ач тус, хор холбогдлын тухай

Шоколадны ач тус, хор холбогдлын тухай

chocolate45Би шоколадад их дуртай. Хэрвээ өдрийн турш энэ гайхамшигт амтлаг эдийг амандаа хийхгүй бол өөрийгөө хувь эс хүртсэн хүнд тооцдог юм. Биеийн температурт хайлдаг ганц бүтээглдэхүүн гэдгийг эс тооцвол тэр мөн надад урт нас хайрлах итгэхийн аргагүй ихээхэн сайн эд болой.Хэрвээ та шоколаднаас ямар нэгэн ач тусыг авахыг хүсвэл 2 үндсэн дүрмийг мөрдөх ёстой.

  1. Зөвхөн бага хэмжээгээр ид
  2. Какаоны 60-аас доошгүй хувийн найрлагатай зөв бөгөөд хамгийн сайн чанарын шоколад ид

Их Британид өргөн тархсан жирийн сүүний шоколадыг бодвол энэ нь амьтны гаралтай өөх тос бага агуулсан байх ба ихэнх хүмүүсийн идэж дассаныг бодвол нилээд гашуун амттай байна. Нэг талаас антиоксидант агуулсан шоколад ба нөгөө талаас цусны өтгөрөл буурсан ,,сайн,, холестрины хэмжээ ихтэй шоколадны тухай дээр үеэс тодорхой болсон. Зөв сонгосон ийм сайн чанарын шоколад нь зүрхний өвчний эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ.Өнгөрсөн онд явуулсан судалгааны дүнгээр шоколад нь цусны өндөр даралтыг бууруулахад нөлөөлж байна гэсэн дүгнэлттэй санал нийлжээ.Энэ тухай Панамд амьдарч байгаа куна омгийн индейчүүдийн туршлага гэрчилж байна. Тэд түүхий, боловсруулаагүй какаоны буурцагнаас гаргаж авсан ундааг их хэмжээгээр уудаг. Энэ нь флавонойд нэрээр алдартай жинхэнэ бодисын бүлэгт ордог флавонол агуулсан сайн чанарын гашуун шоколадны хэрэглээтэй адил юм.Флавонол нь цусны даралт ба зүрх судасны системийн хэвийн ажиллагааг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг бие махбодийн азотын хүчлийн түвшинд нөлөө үзүүлдэг. Гашуун шоколад хийдэг какао нь флавонолын өндөр агуулгын ачаар цусны судсыг өргөсгөж даралтыг багасгах нөлөөтэй. Үүний бодит баталгааг аль ч эмч цусны даралт хэмжээд л мэдэж болно.Гэхдээ өдөр бүр хайрцаг чихэр дээр өөрийн дуртай 1-2 шоколадыг идээд байхыг зөвлөмөөргүй байна. Гэхдээ сайн чанарын хар шоколадны хэдэн хэрчмийг өдөр бүр идэхэд санаа зовох явдалгүй.

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment