Шиш Таук /shish taouk/

//Шиш Таук /shish taouk/

Шиш Таук /shish taouk/

Shish-TaoukОрц: 4 хүн

  • Тахианы мах 2 ш /томхон хэрчим/
  • Өөхөн тос 3 х/х
  • Бөөрөнхий сонгино 1 ш
  • Яншуй 1 багц
  • Пита бин
  • Ургамлын тос

Мах амтлагч:

  • Оливын тос 3 х/х
  • Нимбэгний шүүс 2 х/х
  • Хатаасан тимьян 1 ц/х
  • Корица чимх нунтаг
  • Давс, перец

Сүмсэнд:

  • Сармис 8 хумс
  • Оливын тос 100 мл
  • Давс

Хийх арга:

  1. Мах амтлагч бэлтгэхдээ нимбэгний шүүсийг тимьян, давс, перец, корицатай нийлүүлж хутгаад дараа нь оливын тос нэмж сайтар хутгана. Тахианы махыг 3 см-н хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчээд бэлтгэсэн мах амтлагчид хийж хутгаад хөргөгчинд хийж 6 цаг байлгана.
  2. Сүмс бэлтгэхдээ: сармисыг жижиглэж хэрчээд, давс нэмж сайтар хутгана. Дараа нь оливын тосыг эхлээд маш багаар гоожуулж тасралтгүй хутгах бөгөөд өтгөн нэгэн жигд зуурмаг болтол нь хутгана.
  3. Яншуй болон сонгиныг жижиглэж хэрчээд давс, перец нэмж хутгана. Тахианы махыг амтлагчнаас гаргаад төмөр шоронд хийж дээгүүр нь амтлагчнаасаа битүү түрхэж өгөөд ургамлын тосоор тосолж сайтар халаасан гриль дээр нүүрсэн дээр эргүүлж тойруулан 15 минут шарж болгоно.
  4. Бэлэн болсон шиш-таукыг сармисны сүмс дагуулж ширээнд өгнө.

Гэр гэртээ тогооч

 

 

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 07-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment