Орц :
- Тахианы мах 60 гр
- Шинэ өргөст хэмх 40гр
- Лууван 30гр
- Даршилсан өргөст хэмх 15гр
- Оливийн тос 15гр
- Элсэн чихэр 0.05гр
- Давс 0.05гр
- Ногоон навч 1 ширхэг
- Бөөрөнхий сонгино 10гр
Чимэглэлд :
- Улаан лооль 10гр
- Цөцгийн сүмс 15 гр
Хийх арга :
- Тахианы махыг чанаж болгоод хөргөнө. Дараа нь шинэ болон даршилсан өргөст хэмх, лууван, сонгино, ногоон навчийг савхан хэлбэрээр хэрчээрэй.
- Тахианы махыг мөн адил хэрчинэ. Одоо бүгдийг нэг саванд хийж давс, элсэн чихрээр амтлаад оливийн тос нэмж хутгана. Үүний дараа хачрыг бэлтгэнэ.
- Улаан лоолийг цэцгэн хэлбэр гаргаж хэрчээд зуушин дээрээ тавьж, хажууд нь цөцгийн сүмс дусаавал өнгөлөг харагддагийг санаарай.
Ашигтай зөвлөгөө III – Г.Адьяа, Н.Оюундарь, С.Үржин, С.Сэржмаа УБ, 2009
Leave A Comment