ШИНЭ УРГАЦЫН ӨРГӨСТ ХЭМХ ХУДАЛДААНД ГАРЛАА!

Дархан-Уул аймгийн Орхон сумаас бид эх орны хөрсөнд ургуулсан өргөст хэмх, лууван, хүрэн манжин г.м хүнсний ногоог газар дээр нь өөрийн ногоо хүлээн авах цэгээр дамжуулан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Орхон сумын хөдөлмөрч иргэдтэй компани байгуулагдсан цагаасаа хойш харилцан ашигтай хамтран ажилласаар ирсэн бөгөөд тус сумаас нийлүүлэгддэг эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эдээр импортыг орлох бүтээгдэхүүнийг хямд чанартай үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Энэ жилийн шинэ ургацын өргөст хэмх маань бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин эх орны хөрсөнд тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой.