Шинэ жилийн халуун дарс

Home/Зөвлөгөө/Шинэ жилийн халуун дарс

Шинэ жилийн халуун дарс

12Орц:

  • Улаан дарс 1,5 шил
  • Лемон ¼
  • Жүрж 3 ш
  • Элсэн чихэр 6 х/х
  • Синнамон 3 ш
  • Цагаан гаа 2 ш
  • Үзэм /шар/ 55 гр

Хийх арга:

  1. Жүрж жимсийг том 6 хэсэг болгож хэрчинэ. Дээрх орцоосоо лемоноос бусдыг нь том саванд хийгээд улаан дарсаа хийж маш зөөлөн галаар жигд халааж сахараа хийж уустал нь хутгана.
  2. Ойролцоогоор 20-30 минут орчим болгоно. Таглааг нь аваад лемоны шүүсээ шахна. Чанасан жимсээ аваад халуун дарсаа таглаатай шилэн сав эсвэл халуун саванд хийж авна.
  3. Жимсээ хундагандаа хийж дээрээс нь дарсаа хийн ууж болно.

INFO TV сэтгүүл №303 /2014/

2016-10-17T22:47:50+00:00 2014 оны 12-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment