Шинэ жилийн гацуур Германд анх үүсчээ.

//Шинэ жилийн гацуур Германд анх үүсчээ.

Шинэ жилийн гацуур Германд анх үүсчээ.

Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мөнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.

Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж.

Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ.

Орчин үеийн түүх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон байна. Шинэ жилийн баяраар ийнхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

2018-12-21T17:32:18+08:002018 оны 12-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment