Шинэ жилийн баярын ширээгээ Шарсан загасаар чимээрэй!

//Шинэ жилийн баярын ширээгээ Шарсан загасаар чимээрэй!

Шинэ жилийн баярын ширээгээ Шарсан загасаар чимээрэй!

Fried fish with sweet sour sauceОрц:

  • Бүтэн загас 1 ш /2,5-3 кг/
  • Загас амтлагч 5 гр
  • Давс 3 гр

Шанзанд:

  • Гоймон 200 гр
  • Өргөст хэмх 20 гр
  • Амтат чинжүү 10 гр
  • Томат 10 гр

Хийх арга:

  1. Бүтэн загасны хайрс, гэдэс дотрыг сайтар цэвэрлэнэ. Загасны дотор талд амтлагч, давс үрж амтална.
  2. Гоймонгоо урьдчилан чанаж болгоно. Шанзанд орох өргөст хэмх, амтат чинжүүг угааж цэвэрлээд жижиг шоо хэлбэртэй хэрчиж хуурна. Гоймон, хуурсан ногоог нийлүүлж шанз бэлэн болно.
  3. Цэвэрлэж амталсан загасны дотор бэлтгэсэн шанзаа тохируулан хийж оёж битүүлээд тугалган цаасаар ороож шарах шүүгээний тэвшинд тавьж 200-210 хэмд 30-40 минут шарна.

Чимэглэлд: улаан лооль, өргөст хэмх, салат навч, сам хорхой, нимбэг, сам хорхойн чипс г.м

 Мастер тогооч Б.Сарангэрэлийн жор

2016-10-17T22:50:35+00:00 2012 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment