Шинэ жилийг 3 сарын 1-нд тэмдэглэдэг байсныг мэдэх үү?

//Шинэ жилийг 3 сарын 1-нд тэмдэглэдэг байсныг мэдэх үү?

Шинэ жилийг 3 сарын 1-нд тэмдэглэдэг байсныг мэдэх үү?

Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.

ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ.

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.

Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с тэмдэглэх болсон байна.

САНТА КЛАУСЫН ҮҮССЭН ТҮҮХ.

Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “ Өвлийн өвгөн “ билээ. Монголчууд өвлийн өвгөн аав гэдэг. Харин нийтлэг нэр нь Санта Клаус.

Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.

Социалист нийгмийн үед манай оронд Оросын “ Дед мороз “ буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд “ Санта Клаус”-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, “ Шинэ жилийн мэнд “ “ С новым годом “ гэдэг байснаа “ Merry Christmas “ хэмээн солигдов. Гэхдээ монголд Санта Клаус, Дед морозоос гадна үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав бий болсон байсныг уламжлан хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР.

Европын орнуудад зул сарын гацуурыг 12 сарын 25-нд засдаг. Гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.

ШИНЭ ЖИЛИЙН ШИРЭЭ.

Шинэ оноо угтаж ойр дотны хүмүүс нэг ширээний ард цуглардаг бөгөөд энэхүү ширээнд зайлшгүй байдаг зүйл нь оргилуун дарс, бялуу, салат, бэрсүүт жүрж байдаг билээ. Тухайн улсын ерөнхийлөгч 00 цаг 00 минутад баярын үг хэлсний дараа нэгдүгээр сарын 1-ний баярын хонх дуугардаг. Мөн баяраар өвлийн өвгөн ирж гацуурын дор сууж хүүхдүүдийн бэлгийг тавьдаг билээ. Харин хойд Европын орнуудад оймсон дотор бэлэг хийдэг уламжлалтай.

 

2018-12-06T14:52:02+00:00 2018 оны 12-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment