Шинэхэн брокколитой эрүүл салат

Home/Зөвлөгөө/Шинэхэн брокколитой эрүүл салат

Шинэхэн брокколитой эрүүл салат

zurag1Брокколи нь өөртөө хамгийн их амин дэмийг агуулж байдаг ургамал. Тиймээс эрүүл, зөв хоолны дэглэмтэй болон турах гэж байгаа бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.

Орц: 

  • 3 ш том бөөрөнхий брокколи
  • Талласан улаан сонгино
  • 1ш лууван
  • Наранцэцгийн үр
  • Цангис эсвэл үзэм

Соусанд:

  • 2ш нимбэгний шүүс
  • Гич
  • Зөгийн бал эсвэл зуун настын шүүс
  • Сармис
  • Оливийн тос
  • Давс, перец

Хийх арга: 

  1. Сонгино болон луувангаа жижиг жижиг хэрчинэ. Брокколигоо сайтар угаасныхаа дараа нарийхан урт болгон жижиглэж хэрчээд соусныхаа орцуудыг бүгдийг нийлүүлээд холиорой.
  2. Нимбэгний шүүс нь ойролцоогоор аяганы 1/4 хэмжээтэй болно. Үүн дээрээсээ 2 цайны халбага гич, зөгийн бал эсвэл зуун настын шүүснээсээ мөн 2 цайны халбага, 3 амны халбага оливийн тос, 2 хумс сармисыг сайтар жижиглээд нэмээрэй. Эдгээрээ сайтар хольж өгөх хэрэгтэй шүү.
  3. Дараа нь салатанд орох бүх зүйлээ соустайгаа хамтад нь нэг саванд хийгээд сайтар холино. Дээрээс нь давс, перец өөрийнхөөрөө тааруулж хийнэ. Хэрвээ хүсвэл наранцэцгийн үр дээр нэмээд дуртай самарнаасаа хийж болно шүү.
2016-10-17T22:46:49+00:00 2015 оны 12-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment