“Газар шим үйлдвэр” ХК “Шимтэй Ирээдүй” сайн үйлсийн аянаар сурагч хүүхдүүдэд урам зориг түгээв.

The current image has no alternative text. The file name is: 2-29.png

Газар шим үйлдвэр” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Шимтэй Ирээдүй — Сайн Үйлсийн Аян”-аа хэрэгжүүлж, сургуулийн насны хүүхдүүдэд чиглэсэн сэтгэл шингэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.Аяны хүрээнд сурагчдыг “Газар шим” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аялалд урьж, бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгддэгийг газар дээр нь үзүүлэн, эрүүл хүнс, зөв хооллолтын ач холбогдлын талаар танилцуулга хийсэн юм.

Мөн тус өдөр сурагч хүүхдүүдийг халуун хоолоор дайлж, ирээдүйн боловсролд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцасны иж бүрэн багц бэлэг болгон гардууллаа.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудын боловсрол, эрдэм мэдлэгт анхаарах, тэдэнд урам зориг, итгэл дүүрэн ирээдүйг бэлэглэх зорилготой байв.

“Газар шим үйлдвэр” ХК нь цаашид ч “Шимтэй Ирээдүй” аяны хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх олон талт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ирээдүй хойч үеэ дэмжих үйлсийг үргэлжлүүлэхээ илэрхийлж байна. 🌿

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.