Шийгуа буюу тарвас /watermelon/

Home/Зөвлөгөө/Шийгуа буюу тарвас /watermelon/

Шийгуа буюу тарвас /watermelon/

Watermelon and Watermelon JuiceТарвас  нь өмнөд Африкаас гаралтай ургамал ба түүний жимс юм. Монгол нэршил нь тарвас ба ихэвчлэн шийгуа гэх нь элбэг. Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин,кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

Найрлагад нь амархан шингэдэг глюкоз, сахар, кали, эрдэс бодис, төмөр фосфор, пектин, каротин зэрэг бодис байхын сацуу фолийн хvчлийн агууламжаараа бусад ургамлаас давуу, мөн цус төлжилтийг эрчимжvvлж, бие организмын мэдрэлийг тогтворжуулахад нөлөөлдөг. Шийгуа нь цангаа сайн тайлдаг бөгөөд өег. Бие организмыг хорт бодисоос зайлуулж, элэг цөсний өвчин таргалалтаас сэргийлэхэд тустай. Шийгуаны дэглэм баримталсанаар цөсний чулууг хайлуулах арга ч байдаг. Жор нь ч энгийн. зөвхөн шийгуа идэх.

Анхааруулахад:

  • Шийгуа нь шээс хөөлгөх vйлчилгээтэй тул унтахын өмнө ихээр идэх хэрэггvй. Гэхдээ энэ нь жин хасахад бас нөлөөтэй.
  • Шийгуаны дэглэмийг хэр удаан барих нь таны хvслээс шалтгаалах хэдий ч таван хоногоос хэтрэх хэрэггvй.
  • Чихрийн шижин, бөөрний чулуутай хvмvvст шийгуаны дэглэм тохирохгvй.

Шийгуаг хэрхэн зөв сонгох вэ?

  • Боловсорсон шийгуа том байдаг. Хэт том биш бол амттай.
  • Шийгуаны сvvл нь хуурай бөгөөд шар байдаг.
  • Шийгуаг тоншиход бvдэгхэн дуу гарч байх ёстой.
  • Гадаад байдал нь vзэмжтэй гоё, зөв хэлбэртэй, тод зурвастай байхад анхаар. 
  • Шийгуаны гадарга дээр ямар нэгэн гэмтэл байвал энэ нь нян, бохирдол орсны дохио юм.
  • Зvссэн шийгуа хэзээ ч бvv худалдан ав. Учир нь гадны бохирдолд нээлттэй байдгийг санаарай.
2016-10-17T22:49:55+00:00 2013 оны 05-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment