Швед маягаар амталсан махан бөмбөлөг

//Швед маягаар амталсан махан бөмбөлөг

Швед маягаар амталсан махан бөмбөлөг

awqqaОрц: махан бөмбөлөгт

  • Масло 2 а/х
  • Сонгино 1 ш
  • Сүү 100 мл
  • Талх 4-5 хэрчим
  • Өндөг 2 ш
  • Машиндсан гахайн мах 450 гр
  • Машиндсан үхрийн мах 680 гр
  • Давс 2 ц/х
  • Хар перец 2 ц/х

Сүмс:

  • Гурил 80-100 гр
  • Масло 6 а/х
  • Үхрийн махны шөл 900 гр
  • Исгэлэн цөцгий 70-90 гр
  • Давс

Хийх арга:

  1. Хайруулын тавагт маслоо хийж дунд зэргийн гал дээр хайлуулна. Хайлсных нь дараа сонгиноо нэмээд 3-4 минутын турш зөөлөртөл нь хуурна. Дараа нь хөргөж тавина. Мөн үрсэн талхаа том саванд хийгээд сүүтэйгээ холино.
  2. Хөргөж тавьсан сонгиноо талхтай сүүн дээрээ нэмж, сайтар холино. Дараа нь машиндсан гахайн мах, үхрийн мах, давс перецээ нэмнэ. Эдгээрийг сайтар гараараа хольж базна.
  3. Махаа жижиг хэсгүүдэд хувааж бөмбөлөг хийнэ. Ойролцоогоор 40-50 орчим бөмбөлөг болно. Галаа дунд зэрэг халаагаад 6 амны халбага масло хайруулын тавагт хийж хайлуулаад бөмбөлөгүүдээ хийж шарна.
  4. Тал бүрээс нь удаан шарах ба бүх талаасаа шарагдаад бор өнгөтэй болмогц хайруулын тавгаасаа гаргана. Масло хайлаад дуусмагц гурилаа хийж хуурна. Гурил, маслоо шингэн болтол нь зөөлөн гал дээр байлгаж сайтар хутгана.
  5. Үүн дээрээ үхрийн махны шөлөө хийгээд зөөлөн буцалгана. Энэ сүмсэн дээрээ бөөрөнхий махаа нэмж хийгээд 10 минут орчим буцалгахад болно. Таваглахдаа дээр нь цөцгий асгана.

Инфо тв №344 /2015/

2016-10-17T22:46:57+00:00 2015 оны 11-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment