Шар тайлах энгийн аргуудаас

Home/Зөвлөгөө/Шар тайлах энгийн аргуудаас

Шар тайлах энгийн аргуудаас

Person suffers from hangover sitting at a tableТухайн хүний хэр хэмжээтэй архи ууж чадах вэ? гэдэг нь бие организмынх нь эсэргүүцэл, согтууруулах ундааны зүйлст хэр тэсвэртэй зэргээс шалтгаалдгийг та мэдэх байх. Архи уусны дараа нэг аяга гаатай, эсвэл нимбэгтэй өтгөн цай уух нь тустай. Ингэснээр бага зэргийн согтолт алга болно.

Архиа гаргахын тулд нэг аяганд ургамлын тос дүүргээд дээр нь өндөгний шар, 1-2 цайны халбага улаан лоолийн сүмс, чимх улаан болон хар перц, хэдэн дусал цэвэр архи, бага зэрэг нимбэгний шүүс хийж хутгасан коктейлийг нэг амьсгаагаар уух хэрэгтэй.

Мөн шар тайлах өөр нэг сайн арга бол нэг цайны халбага конъяк, өндөгний шар, 2 хоолны халбага улаан лоолийн шүүс, 1 цайны халбага наранцэцгийн тос, чимх давс, бага зэрэг улаан болон хар перец зэргийг холиод дээр цайны халбаганы талаар тунхуу нэмнэ.

Эсвэл архи чинь гарсан ч дараагийн өдөр бие чинь эвгүй оргиод байвал засах хамгийн сайн арга нь нэг аяга цэл хүйтэн усан дээр 20 дусал гаатай спирт хийж хутгаад нэг амьсгаагаар уу. Ингээд 1-2 минутын дараа өчигдрийн наргианы ул мөрийг бүр мөсөн мартах болно.

Бас уусны маргааш хүн төрхөө олоход нэг хундага архинд хэд хэдэн халбага хийж хутгасан цөцгийний коктейл тус болно. Орос ах нар “шарталт” гэдэг нэртэй онцгой зууш бэлтгэн хэрэглэдэг байжээ. Энэ нь чанаж хөргөөд нимгэн хэрчсэн хонины махыг жижиг хэрчсэн давсалсан өргөст хэмх, давсалсан өргөст хэмхний шүүс, уксус, перец зэргээс бүрддэг байна.

Америкчууд үдэшлэгээс гэртээ харьж ирээд 1-2 шил пивыг хөргөгчиндөө хийдэг зуршилтай. Хүйтэн пиво өглөө нь шар тайлах сайхан ундаа болдог. Мөн өглөөгүүр шар тайлах гэж элдэв юм идэж ууснаас нэг хумс няцалсан сармис эсвэл шинэхэн яншуйны навчийг зажлаад усаар даруул.

Өөр бас нэг аргыг туршиж болох юм. Нэг аяга сүүнд 2 халбага наранцэцгийн тос хийж зөөлөн гал дээр халаагаад дээр нь бага зэрэг перец хийгээд бүлээн дээр нь уу, жаахан ч гэсэн тус болно. Гэхдээ анхааруулахад “хорыг хороор нь” бvv дар! Ямар ч хэцvv байсан шараа тайлах гэж архи, пиво бусад хатуу юм уух хэрэггүй гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Хоол.мн

2016-10-17T22:48:35+00:00 2014 оны 04-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment