Шар манжин

Home/Зөвлөгөө/Шар манжин

Шар манжин

manjinМанжин нь дотроо шар манжин, сармаг гэж 2 төрөл байдаг бөгөөд дотроо хүнсний, тэжээлийн гэж ангилдаг. Цацаг ба цэцэгтэй, доторх зөөлөн эд нь цагаан, шар өнгөтэй, чихэр ихтэй, шар өнгөтэй манжинг голлон тарина. Төрөл бүрийн давснаас кальци, төмөр, фосфор зонхилох хувийг эзэлдэг. 100 гр шар манжинд  30мг% С аминдэм, 7% саахар, уураг, аскорбины хүчил, В1 В2 РР аминдэмүүд болон бусад аминдэм эрдэс давсуудыг үлэмж агуулна.

1кг шар манжинд байх уураг 12гр, тос 2гр, нийт нүүрс ус 81гр, саахар 60гр, эслэг 15гр үнс 12мг-аар тооцсоноор С аминдэм 0.6 гр, РР аминдэм 5мг байдаг. Болж гүйцсэн манжин 10-13%-ийн хуурай бодисны 6-9% саахар, 1.4% уураг, 0.7-0.9% эрдэс давс юм. Мөн С. В1 В2 аминдэм үлэмжхэн хэмжээтэй бий.

Хэт услах юмуу бороо ихтэй жил манжин усархаг болох тул үүнийг тааруухан чийгтэй хөрсөнд таривал зохино. Шар манжин нь бусад хүнсний ногоог бодвол хадгалалт сайн даадаг, онцгой нөхцөл шаарддаггүй, хүйтэн сэрүүнд тэсвэртэй, гэр тасалгааны нөхцөлд удаан хадгалж хүнсэнд хэрэглэх боломжтой таримал ногоо юм.

2016-10-17T22:49:31+00:00 2013 оны 10-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment