Шар лууван

Home/Зөвлөгөө/Шар лууван

Шар лууван

Шар лууван нь европ ба бага азиас гаралтай. Орчин үед хүнсэнд зөвхөн улаан шаргал юмуу улаан үндэс үрт сортуудыг хэрэглэдэг болсоны учир ийм сортууд каротинаар баялаг байдаг.Шар лууван шим тэжээлийн бодисын зэрэгцээ кальци,фосфор,төмөр зэрэг хялбар шингэгч эрдэс давсны баялаг эх сурвалж юм.

Нутагшсан сортууд- Нантская-14

Манай орны тариалангийн төв бүсэд цухуйлтын жигдрэлээс аж ахуйн болц хүртлээ 79 хонодог дунд эртийн болцтой сорт юм.Арвин ургацтай амт чанар сайтай.

Мохоо конус хэлбэрийн үндэс үр нь улаан шар нарийн голтой.Нэг үндэс үрийн дундаж жин70-180 гр

Шантэне-2461.

Өнөө үед улсын хэмжээнд тариалж буй орь ганц сорт болон хувирав.Учир нь УГТЭШХүрээлэнгийн Улаангом дахь  салбарт зөвхөн энэ сортын үрийг үржүүлж улсын хэрэгцээг бүрэн  хангаж байгаа тул сүүлийн 10 гаруй жил импортоор шар луувангийн үр авахаа зогсоосон юм.Ургацын таваарлаг чанар нь 80 хувь хүрнэ.

Богиновтор хэлбэрийн конус хэлбэрийн үр үндэс үртэй толгойн тал бүдүүн доошоо шувтан, шовхүзүүртэй,час улаан,гол нь нарийхан,амтлаг.Манай орны тариалангийн төв бүсэд 246-396ц/га ургац өгдөг,соёолотын жигдрэлээс аж ахуйн болц хүртлээ 101-119 хонодог дунд оройн болцтой.

2016-10-17T22:50:53+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment