Шар лууван

//Шар лууван

Шар лууван

Шар луувангийн ач тус

   Шар лууван нь ислэг, нийлмэл нүүрс ус, антиоксидант, эрдэс бодис, аминдэмээр баялаг.
Шар луувангийн улбар шар өнгийг бета-каротин хэмээх бодис бүрдүүлдэг бөгөөд энэ нь бие махбодод ороод А аминдэм болон хувирдаг. А аминдэм нь бие махбодын хэвийн үйл ажиллагаанд нэн чухал ач холбогдолтой.

 Шар луувангийн хэрэглээ

   Шар луувангаар зууш, шөлтэй хоол, хачир, нарийн боов, хайлмаг хийхээс гадна цуужуулж, давсалж, хатааж хадгалдаг. Шар луувангийн шүүсийг шахаж дангаар нь болон бусад ногоо, жимсний шүүстэй хольж ундаа бэлтгэдэг. Шар лууванг эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоолыг баяжуулахад хэрэглэнэ.
Шар лууванг түүхийгээр нь болон чанаж, жигнэж, шарж хэрэглэнэ. Түүхийгээр нь хэрэглэх үед шар лууванд байх бета-каротины дөнгөж 3% нь хоол боловсруулах замд чөлөөлөгдөж биед шимэгдэнэ. Харин шар лууванг хэрчээд тостой хуурч болгох үед бета-каротины 40 % нь биед шимэгдэх бололцоотой.

 Шар луувангийн давуу талууд

  • Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, нүдний хараа сайжруулах, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Амны хөндийг цэвэрлэх, шүлс ялгаралтыг дэмжих, шүд цоорлоос сэргийлнэ.
  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, өтгөн хаталтаас сэргийлэх, гэдэс цэвэрлэх, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ.
  • Судас цэвэрлэх, цусны холестерин бууруулах үйлчлэлтэй.
  • Цус харвах эрсдэлийг бууруулах, цусны даралт ихсэх, судас нарийсах зэрэг зүрх судасны олон өвчнөөс урьдчилан сэргийлэх.
  • Цусны сахар тогтворжуулахаас гадна арьс хуурайшихаас сэргийлэх үйлчлэлтэй.

Эх сурвалж: SDC-с гаргасан “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” гарын авлагаас.

2017-12-08T13:28:11+00:00 2017 оны 12-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment