Шар буурцагийн ач тус

//Шар буурцагийн ач тус

Шар буурцагийн ач тус

Азийн орнууд түүний дотор Хятадад эрт дээр үеэс тарьж ургуулж байсан таримал юм. Хүнс тэжээл, техникийн үнэт ургамал тул бусад таримлаас ялгаатай нь олон янзын зориулалтаар ашиглана.

Үр нь  35-40%-ийн уураг, 17-25%-ийн тослог, 20 гаруй хувийн нүүрс ус агуулна. Буурцагийн уураг нь шингэц сайтагаас гадна солигдошгүй амин хүчлээр баялаг бөгөөд үрэнд агуулагдах гол уураг нь глицинин юм.

Оцлог шинж:

Өндөр нь 50-150см, иш нь шулуун үслэгтэй ба мөчирлөдөг учраас бусад таримлаас ялгагдана. Мөчир олонтой цэцэг нь богинохон суурин дээр навчны суганд цацаг хэлбэрээр сууна. Цэцэг нь 3-8 цагаан юм уу цайвар ягаан өнгөтэй, өөрөө өөртөө тоос хүртдэг. Нэг буурцаг нь 2-4 үртэй олон сортод боловсрох үедээ үр жимс хагардаг. Шар буурцагны онцлог нь гурвалсан навчтай, заримдаа 5 навчтай.

Үр нь шар ба хүрэн, хар ногоон өнгөтэй мөн иш, буурцаг, навч нь үслэгтэй байдгаар шошноос ялгагдана. Дулаанд дуртай, богино өдрөөр ургадаг ургамал юм. Үрийн ургах хамгийн бага хэм нь 8°С, тохиромжтой хэм нь 12-14°С юм. Шар буурцаг нь хаврын 2°С  хүртэлх цочир хүйтэнд нэрвэгдэхгүй ч намар бол энэ хэмд ургамал нь үхдэг. Ургамлын өсөлт хөгжилт нь хэвийн явагдах дулааны нийлбэр нь 1700-3200°С юм. Үрэндээ уураг их агуулдаг тул үр ургахдаа чийг их шаардана.

Хэрэглэх арга:

Буурцагнаас маргарин, шар буурцагийн тос, шар буурцагийн сүү, шар буурцагийн гурил гарган авч чихэр боовны үйлдвэрт хэрэглэнэ.  Гурилыг нь буудайн гурилд нэмж өгдөг. Шаар нь малд сайн тэжээл болохоос гадна ногоон массыг нь эрдэнэшиштэй хольж даршлах болон гахай бэлчээрлүүлж ашигладаг. Буйлсны буурцгийн хандыг бэлтгэхдээ буурцагийг нунтаглаж 200гр-ыг 1л усанд хийж хандлаад шүүж 150-200гр-аар ишиг угжина.

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment