Шарсан элэг

//Шарсан элэг

Шарсан элэг

EnjoyYourCooking.com - photoОрц: 4 хүн

  • Төмс 400 гр
  • Халуун сүү 50 мл
  • Цөцгийн тос 3 х/х
  • Үхрийн элэг 400 гр
  • Халуун шөл 150 гр
  • Давс, перец

Хийх арга:

  1. Төмсөө 25 минут давстай усанд чанана. Сүү, цөцгийн тос, давс хийгээд нухна. Үхрийн элгийг сайн угаагаад хатаана. Цөцгийн тосоо халаагаад тал бүрийг 2 минут шарна.
  2. Хайруулын тавгаас гаргаад давс, перец цацаж халаасан шарах шүүгээнд бага зэрэг байлгана. Элэг шарсан шүүсийг бүлээн шөл рүүгээ хийж перец давс цацаж сүмс бэлтгэнэ.
  3. Элгийг таваглахдаа сүмс асгаж, төмсний нухашаар хачир тавина.

100 шилдэг хоолны жор-с

2016-10-17T22:49:01+00:00 2014 оны 01-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment