Шарсан хашны салат

//Шарсан хашны салат

Шарсан хашны салат

permisson saladОрц: 4 хүн

  • Хаш 3 ш
  • Улаан лооль 2 ш
  • Яншуй 1 бут
  • Салатны навч 1 бут
  • Гич 10 гр
  • Нимбэгний шүүс 20 мл
  • Оливын тос 50 мл
  • давс

 Хийх арга:

  1. Хашийг том том шоо хэлбэртэй хэрчээд, давс цацаж оливын тосонд гүйцэд болтол нь шарна. Лоолийг буцлам халуун усанд дүрж хальслаад үрийг нь салгаж зөөлөн эдийг нь жижиглэн хэрчинэ.
  2. Яншуйг угааж хатаагаад жижиглэн хэрчинэ. Салатны навчийг угааж хатаана. Нимбэгний шүүсийг гичтэй нийлүүлж хутгаад салат амтлагч бэлэн болно.
  3. Хөрсөн хаш болон лоолийг нийлүүлж хутгаад салатны навчин дээр тавьж дээгүүр нь бэлтгэсэн салат амтлагчаа асгаж өгөөд жижиглэж хэрчсэн яншуй дээгүүр нь цацаж чимэглээд ширээнд өгнө.
2016-10-17T22:48:35+00:00 2014 оны 04-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment