Шарсан сонгинотой бифштекс

//Шарсан сонгинотой бифштекс

Шарсан сонгинотой бифштекс

3Орц:

  • Үхрийн мах 300г
  • Ургамалын тос 20г
  • Бөөрөнхий сонгино 100г
  • Цөцгийн тос 10г
  • Хачир 150 г
  • Перец, давс

Хийх арга:

  1. Сонгинийг бүтэн дугуй цагираг байдлаар хэрчин гурилд хөрвүүлж их тосонд шарж болгоно. Үхрийн гол махны зузаан талаас нь 20 мм зузаантайгаар хэрчиж модон алхаар бага зэрэг давтаад давс, перецээр амт оруулж тосолсон халуун хайруулын тавганд шаргал болтол нь шарж болгоно.
  2. Таваглаж олгохдоо сонгиноо дээрээс нь хийж шарсан төмсөөр хачирлана. Өөр төрлийн хачраар хачирлаж болно.
2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment