Шарсан загас алимтай салат

Home/Зөвлөгөө/Шарсан загас алимтай салат

Шарсан загас алимтай салат

CRAVE Grilled Salmon SaladОрц: 2 хүн

  • Загасны мах 300 гр
  • Алим 2 ш
  • Сонгино 1 ш
  • Загас амтлагч сүмс 3 х/х
  • Гурил 2 х/х
  • Ургамлын тос 2 х/х
  • Гоньд, яншуй
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Загасны махыг том томоор хэрчээд дээгүүр нь давс, хар перец цацаж гурилд өнхөрүүлнэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад загасны махаа хийж 2 талаар нь эргүүлэн тус бүр 3-4 минут шарж болгоно.
  2. Загасны махыг хөргөөд жижиглэж хэрчинэ. Алимыг шоо дөрвөлжин, сонгиныг жижиглэж хэрчинэ.
  3. Загасны мах, сонгиныг нийлүүлээд давс, хар перец нэмж хутгана. Салатны тавганд овоолон хийж дээр нь загасны мах амтлагч нэмж хутгаад  яншуй, гоньдоор чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment