Шарсан галуу

Home/Зөвлөгөө/Шарсан галуу

Шарсан галуу

zurag7Орц: /4-6 хүнийх/

  • Галуу 1 ш /дотортойгоо ойролцоогоор 2-2,5 кг/
  • Ургамлын тос 60 мл буюу 4 х/х
  • 2 хумс сармис /жижиглэж хэрчсэн/
  • Цагаан гаа 2.5 см
  • Шошны зуурмаг 45 мл буюу 3 х/х
  • Цайвар соя соус 30 мл буюу 2х/х
  • Хар соя соус 15 мл буюу 1 х/х
  • Элсэн чихэр 15 мл буюу 0.5 х/х
  • Соус 450 мл
  • Давс 3 гр
  • Таваглахад, чимэглэхэд зориулан ногоон сонгино

Галууны махтай шөл бэлтгэх:

Орц:

  • Галууны дотор эрхтэн, сонгино, бага зэрэг цагаан гаа, 600 мл ус

Хийх арга.

  1. Дотор эрхтнийг хайруулын тавгандаа цагаан гаа болон сонгины хамт хийж хуурна. Түүн дээр усаа хийж ойролцоогоор 20 минут таглаж буцалгана.
  2. Галууг шарахдаа: Бэлдсэн шөлөө тогоондоо хийж тосыг нь шүүнэ. Тосгүй шөлнөөсөө 450 мл-ийг тасалж авна. Халуун тосонд сармисаа хуураад түүн дээрээ галуугаа бүх талаар нь шаргал болтол нь шарна. Шаргал болсон галуугаа тавган дээр гаргаж тавина.
  3. Шошны зуурмаг болон цагаан гаагаа хайруулын тавганд 1 минут орчим хуураад дээрээс нь соуснуудаа, элсэн чихэр болон амтлагч ногоонуудаа хийнэ. Түүн дээрээ галуугаа дахин нэг бүх талаар нь эргүүлж шараад дээрээс нь шөлөө галуугаа үргэлжүүлэн зөөлөртөл нь чанана.
  4. Бэлэн болсон галууныхаа тосыг нь шүүж аваад хөргөнө. Хөргөсөн галуугаа бусад бэлтгэсэн хоолныхоо хамт ширээн дээр тавихдаа ногоон сонгиноор чимнэ.
2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 05-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment