Шарсан банш

//Шарсан банш

Шарсан банш

asqОрц: /1 хүний порц/

  • Гурил 200 г
  • Лууван 50 г
  • Төмс 50 г
  • Шар буурцагнымах 50 г
  • Ургамлын тос 50 г
  • Амтлагч
  • Сонгино 10 г
  • Вегетал амтлагч 1 х.х
  • Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Хийх арга:

  1. Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавин 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угааж жижиг хэрчинэ. Эсвэл жижиг бөөрөнхий буурцагийн махыг хийж болно. Амтлагчуудаа хийж хуураад хөргөнө.
  2. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. Луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. Төмсийг чанаад нухашлаад хөргөнө. Сонгино жижиг хэрчиж бэлтгэнэ.
  3. Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцагийн мах, төмсөө хольж хольцоо бэлтгэнэ. Гурилаа жижиг таслан баншаа чимхээд жигнэнэ. Жигнэсэн баншаа тосонд шарна. Бага зэрэг жан вегатил хийнэ.

Санамж: Янз бүрийн хїйтэн зууш, майонезтай хольж идэх тохиромжтой.

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment