Шанзалсан үхрийн мах

//Шанзалсан үхрийн мах

Шанзалсан үхрийн мах

59Орц : (4 порц)

  • Үхрийн цул мах 1.5 кг
  • Цөцгийн тос 2 х/х
  • Давс 1 ц/х
  • Нунтаг хар перец
  • Шанзанд : бяслаг 50 гр
  • Өндөг 2 ш
  • Сүү 2 х/х
  • Давс 1 чимх
  • Цөцгийн тос 1 х/х
  • 3 өнгийн амтат чинжүү тус бүр 1 ш

Хийх арга :

  1. Үхрийн махыг хажуугаас нь зүсэж ном шиг дэлгээд хөнгөхөн давтаж давс, перец цацна. Шанз бэлтгэхдээ : Өндөг, сүү, давсыг нийлүүлж зуураад 1 х/х тосонд хайрч омлет болгоод, давтсан махан дээрээ дэлгэж тавиад дээр нь том томоор хэрчсэн улаан чинжүү, дараа нь бяслаг дээр нь ногоон чинжүүгээ тавиад үхрийн махаа хуйлж чигчлүүрээр сүлбэж тогтооно.
  2. Хайруулын тавганд 2 х/х тос хийж халаагаад үхрийн махан рулетыг хүчтэй гал дээр богино хугацаанд шаргал хайрстай болтол нь хэсэгхэн шараад, шарах шүүгээ рүү шилжүүлэн хийж 170 хэмд 30 минут гүйцэд болтол нь жигнэнэ. Ширээнд өгөхдөө порцлон хэрчинэ.

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment