Шанзалсан чинжүү

//Шанзалсан чинжүү

Шанзалсан чинжүү

33Орц : (4 порц)

  • Урт сортын цагаан будаа 115 гр
  • Улаан лооль 1 ш
  • Сонгино 1 ш
  • Сармис 1-2 хумс
  • Амтат шар болон улаан чинжүү 4 ш /том хэмжээтэй/
  • Татсан мах 400 гр
  • Ургамлын тос 2 х/х
  • Бяслаг 100 гр
  • Олив буюу чидун чимс 8 ш
  • Давс, перец, яншуй

Хийх арга :

  1. Цагаан будааг буцалж буй давстай усанд 20 минут чанаад, шүүр шанаганд хийж шүүнэ. Чидун жимсийг цагираг хэлбэртэй хэрчинэ. Лоолийг угаагаад, буцалж буй усанд минут орчим дүрээд хальсалж зөөлөн эдийг нь жижиглэж хэрчинэ. Сонгино сармисыг жижиглэн хэрчинэ. Чинжүүг угаагаад орой хэсгийг нь тайрч, үртэй голыг нь нямбай ухаж авна.
  2. Шанзны махыг сонгино, сармисны хамт ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хийж 5 минут хуураад, лоолио нэмж хутгаад дахин 2 минут хуураад гал дээрээс авна. Бяслагийг жижиг шоо хэлбэртэй хэрчээд цагаан будаа, мах, чидун жимс зэрэгтэй нийлүүлж хутган давс, перецээр амтална.
  3. Ийнхүү бэлтгэсэн шанзаар чинжүүнүүдийг дүүргээд тэвшинд тавьж 160 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут жигнэнэ. Ширээнд өгөхдөө яншуйгаар чимэглэнэ.

 

 

 

 

 

 

2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment