Шанаган тогоо

Home/Зөвлөгөө/Шанаган тогоо

Шанаган тогоо

zurag8Орц:

  • 220 гр хонины цул мах
  • 2 х/х цуу
  • 1 ц/х хатааж нунтагласан гоньд
  • 1 хумс сармис /арилгаж жижиглэн хэрчсэн/
  • 1 ц/х цагаан гаа /үрсэн/
  • 1 х/х чидун жимсний тос
  • 1 ш сонгино /арилгаад хагас цагариглан хэрчсэн/
  • 1ш улаан чинжүү /үрийг нь авч савхлан хэрчсэн/
  • 100 гр мөөг /угаагаад хэрчсэн/
  • 100 гр савхан гоймон

Хийх арга:

  1. Хонины махаа нарийн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгээд халааж бэлтгэсэн тостой шанаган тогоондоо хийнэ. Дээрээс нь 2 х/х цуу, 1 ц/х гоньд, жижиглэж хэрчсэн сармис, үрж бэлтгэсэн цагаан гаагаараа амтлан борлотол нь хуурна.
  2. Гоймонгоо давстай усанд чанаж бэлтгэнэ. Болсон гоймонгоо шүүгээд хэрэглэтлээ хэсэг байлгана. Сонгиноо нэмнэ. Сонгиноо зөөлөрч болтол нь таглаад цэцэгт байцаа, чинжүүгээ нэмнэ.
  3. Эцэст нь мөөгөө нэмээд, ногоонуудаа болтол нь хуураад чанаж болгосон гоймонгоо нэмнэ. Нийцүүлж хутгаад, таваглаад олгоно. Хүссэн ногоогоо нэмж хасаад өөрийн сонирхолд тааруулан хийж болно. Махыг тахиа, сам хорхой, наймаалж гээд мөн орлуулах, сольж холих боломжтой.
2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 05-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment