Чэс

Чэс

hashЭнэ ногоог монголоор чэс, хаш гэж ч нэрлэдэг. Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ.

Өл шим,ашиг тус

Чэс нь хуурай бодис 7-9% үүний дотор сахар 2-3,8% цардуул 0,9%, уураг 1% агуулна. Илчлэг нь 20 орчим ккал. Кали фосфорын давс, фолийн хүчил, А, В, В12 аминдэм агуулна.

Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Хоолны дуршлыг өдөөж цус багадалтыг эмчлэх ба тамир тэнхээ оруулж дэлүүний хоол тэжээл нь болно. Хашны хальс нь хавдрыг /tumors/ эмчлэхэд чухал үүрэгтэй.

Хоолны зориулалт

Энэ ногоог дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Шарж жигнэж болгохоос гадна төрөл бүрийн шанзаар дүүргэж хоол бэлтгэнэ.

Анхаарах зүйл

Намар орой хураасан хөгширсөн чэс /хаш/-энд сапонины агууламж нилээд их болдог тул их идэх хэрэггүй. Түүнчлэн мэс засал хийлгэхээс өмнө идвэл мэдээ алдуулагч нь хэвийн задрахгүйгээс өвчтөн сэрүүн байх хугацааг уртасгаж, өвчин илаарших хурданд нөлөөлдөг. Мөн бие султай, ходоод хүйтэн хүмүүс энэ ногоог аль болох бага идэх хэрэгтэй.

 

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment