Чоно ба түүний мах

Home/Зөвлөгөө/Чоно ба түүний мах

Чоно ба түүний мах

wolfМонгол оронд шил, говь, цөлд сүрэглэдэг цагаан чоно, уул бартаанд үүрлэдэг дэлт чоно, үнсэн хөх өнгөтэй золбин нохой шиг хөх чоно гэх мэтийн гурван зүйлийн чоно байдаг. Чоныг агнахад хүрээ ав тавих, нохойгоор бариулах, хавх тавих, хөвхөнд унагаах, харваж буудах зэрэг олон аргыг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Чонын махыг идвэл хүйтнээр ходоод өвдөхийг зогсоон, шингэлтийг  сайжруулан хүч тамирыг сэлбэх зэрэг олон төрлийн ач тустай ба олонхидоо галд шарж, зарим тохиолдолд хуурч иддэг.

Махны ач тус

Чонын ходоод илчийг үүсгэн эс шингэснийг шингээх, биеийн тамирыг нэмэгдүүлэх бөгөөд чононы хэл хавдар, сахуу өвчнийг арилгах чадвартай байдаг тул түүнийг мөн эмт амьтан гэдэг билээ. Чонын цөсийг шүд  хорхойтсонд  дусаавал эдгэрүүлэх бөгөөд ялангуяа  морины жилбэн өвчнийг засахад онц сайн байна. Тосон хөлс залгисан буюу мэр сэр ханиах моринд чонын өөхийг бага зэрэг аваад хазаарын зуузайн дунд нь даавуугаар боож уяад морио хазаарлаж бага хөлслөөд 2-3 цаг сойж уявал хурдан эдгээх чадвартай.

Монгол хоолны шилдэг жорууд-2 /2012/

2016-10-17T22:50:17+00:00 2013 оны 03-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment