Орц:
- Хүрэн манжин 1 кг
- Цагаан дарсны уксус 1 л
- Савхан корица 1 ш
- Бөөрөнхий хар перец 4 ш
- Гвоздика 4 ш
- Элсэн чихэр 250 гр
- Давс 1 ц/х
Хийх арга:
- Саванд уксус, давс, корица, перец, гвоздика, элсэн чихэрийг нийлүүлж хийгээд тасралтгүй хутгаж буцалгана.
- Хүрэн манжинг хальслахгүйгээр угаагаад, чанаж бэлтгэсэн амтлагчинд хийж хүчтэй гал дээр 1 цаг чанана. Дараа нь гал дээрээс гаргаж савтай нь байлгаж хөргөөд амтлагчаас гаргаж хальслаад дөрвөлжин хэрчинэ.
- Хүрэн манжинг ариутгаж бэлтгэсэн шилэнд савлана. Амтлагчийг дахин буцалгаад шилтэй хүрэн манжин дээр хийж гүйцэд таглана.
- Шиллэсэн хүрэн манжинг сэрүүн харанхуй газарт тавьж хадгалах бөгөөд 3 долоо хоногийн дараа бэлэн болно.
Гэр гэртээ тогооч №08 /2013/
Leave A Comment