Чихэрлэг сүмстэй тахианы мах

Home/Зөвлөгөө/Чихэрлэг сүмстэй тахианы мах

Чихэрлэг сүмстэй тахианы мах

3740-chicken-and-potatoes-with-bbq-sauceОрц : (6 порц)

o   Тахианы цээж хэсгийн мах 6 ш

o   Нунтаг сахар 150 гр

o   Нимбэг 3 ш

o   Яншуй, гоньд, давс

o   Нунтаг хар перец

Хийх арга :

  1. Нунтаг сахарыг 450 мл орчим устай нийлүүлж уустал нь хутгаад 2 минутын турш буцалгана. Дээр нь нимбэгнүүдээ хийж таглаад 20 минут буцалгана. Нимбэгийг гаргаад таллаж хуваана. Энэ хооронд чихрийн уусмалыг зөөлөн гал дээр 12 минут буцалгана.
  2. Тахианы махнуудыг давс, перецээр үрээд нимбэгний хэрчмүүдийн хамт тэвшинд хийж буцалгасан чихрийн уусмалыг дээгүүр нь асгаж өгөөд, 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35 минут жигнэнэ. Жигнэж байх явцад тахианы махыг үе үе эргүүлж тавина.
  3. Ширээнд өгөхдөө амтлагч ногоонуудаар чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:48:11+00:00 2014 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment