Чихрийн манжин

//Чихрийн манжин

Чихрийн манжин

Чихрийн манжин /sugar beet/ нь 2 наст ургамал юм. Эхний жил сахар агуулсан үндэс үр, хоёр дахь жилдээ иш, цэцэг, үр үүсгэнэ. Заримдаа эхний жил цэцэглэх тохиолдолд үндэс үрийн чанар муудна. Үржил шим сайтай хөрсийг шаардана. Намагжсан элстэй хөрс тохиромжгүй. Давстай хөрсийг тэсвэрлэх чадвараараа бусад тарималаас давуу талтай ба сулавтар давстай хөрсөнд хөгжлийн эхний үе шат нь түргэснэ. Дулааныг дунд зэрэг шаардах ба үр ургах бага хэм нь 3-4°С юм. Гэхдээ 15-18°С-тай нөхцөлд соёололт нь 6-7 хоногт явагдана. Чийг, шим тэжээлийн бодисыг нилээд шаардах ч усыг гамтай зарцуулна.

Навчны өсөлт нь үндэс, үрийн өсөлт саахар хуримтлалтай зэрэгцэн явагдана. Анхны навч хурдан өсч 35°С-аас ихгүй хоногийн настай.  Дараагийн навчнуудын өсөлт нь удааширч 50-70 хоног хүртэл настай байна.

Үндэс үр нь саахар хуримтлахад өсөлт нь гүйцэн шарлаагүй навчнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үндэс бий болж байгаа үедээ чийг, шим тэжээлийг их шаардана. Чихрийн манжинд алимны болон хурган чихний хүчил байдаг. Тэнгэр цэлмэг, нарлаг байвал саахар хуримтлал нь сайжирна. Манжингийн хальс нь гашуун амттай байдаг тул заавал хальсалж чанах хэрэгтэй.

 

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment