Чинжүү

//Чинжүү

Чинжүү

Чинжүүг амтат ба халуун /аагтай, гашуун/ гэж ангилдаг ч олон төрөл сорттой, орон бүрт харилцан адилгүй хэрэглэдэг хүнсний ногоо юм. Үнэрт чинжүүний үрийг наранд хатаахад хорчийж харласан байдаг ба үүнийг хар чинжүү буюу повоор гэж нэрлэн хүнсний амтлагч болгон хэрэглэдэг. Амтат чинжүүг хоол хүнсэнд өргөн хэрэглэхээс гадна нухаш болгон өргөн хэрэглэдэг. Харин гашуун чинжүү нь хурц үнэр, ааг амттай байдаг ба амтат чинжүүнээс 20 дахин их капсальцин гэдэг бодис, эфирийн тос их хэмжээгээр агуулдаг. Амтат чинжүү нь 8,4% сахар, 1,5% уураг, каротин, С, В1, В2, РР витаминууд ба эфирын тос зэрэг эрдэс бодисоор баялаг бөгөөд ногооны төрлүүдээс хамгийн их С витаминууд агуулдаг. Чинжүү нь каротиноор баялаг тул өсөлт хөгжилтөнд сайн нөлөө үзүүлэхээс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг, илчлэг багатай тул таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүс эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Амтат чинжүү нь хадгалалт даадаггүй төрөл бүхийн нөөш хийж хөлдөөж хатааж хүнсэнд хэрэглэхээс гадна бусад хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах журмаар ч хэрэглэдэг.

2012-04-30T15:47:44+00:00 2012 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment