Орц: 4 хүн
- Ургамлын тос 3 х/х
- Гахайн утсан өөх 80 гр
- Сонгино 1 ш
- Сармис 3 хумс
- Үхрийн татсан мах 600 гр
- Улаан чинжүү 1 ш
- Лаазалсан томат 500 гр
- Цөцгий 150 гр
- Давс, нунтаг хар перец, яншуй
Хийх арга:
- Гахайн өөхийг шоо дөрвөлжин хэрчинэ. Ургамлын тосоо халаагаад гахайн өөхөө шарна. Дээрээс нь сармис сонгиноо хийж хуурна.
- Татсан махаа нэмж хийгээд шаргал болтол нь шарж хутгаж болгоно.Давслаж перец цацна. Чинжүүгээ урт савхан хэрчинэ. Шарж болгосон махан чинжүү, лаазтай томатаа хийгээд 15 минут зөөлөн гал дээр жигнэж болгоно.
- Дахин давсалж, перец цацна. Таваглахдаа зелень нэмж, 1халбага цөцгий хийж өгнө.
100 шилдэг хоолны жор-с
Leave A Comment