Чидун жимс

Home/Зөвлөгөө/Чидун жимс

Чидун жимс

Оросууд жилдээ ойролцоогоор зургаан мянган тонн чидун жимсний тос хэрэглэдэг. Энэ нь багцаагаар нэг хүнд 40г оногдож байна. Грек хүн бүр жилд хорин литр шахам чидун жимсний тос иддэг. Эл тос юугаараа ашигтай юм бол? Чидун жимсний тосны үйлдвэрлэлийн технологийг сонирхоё.

Чидун жимсний ертөнц

Өнөөдөр дэлхийд ойролцоогоор 800 сая чидун жимсний мод ургадаг байна. 650 сая нь Дундад тэнгисийн хөвөө дагуу ургадаг аж. XVI зууны Латин Америк руу зүглэж байгаа онгоцны тавцан дээрээ чидун жимсний суулгац  авч явах үүрэгтэй байжээ. Ингээд чидун жимс Атлантын далайг гатлан, Мексик, Перу, Чили болон Аргентинд ургаж эхэлжээ. Мөн Иран, Япон, Австрали болон Шинэ Зеландад тарьж ургуулдаг байна.

Гэвч Испанид л урьдын адил хамгийн олон чидун жимсний мод ургасаар, энэ нь 300 сая орчим байна. Энэ оронд чидун жимсний цэцэрлэг газар нутгийнх нь хоёр сая гаруй га талбайг эзэлдэг. Дэлхийд ургаж буй чидун жимсний гуравны нэгийг Испанид үйлдвэрлэдэг ба жил бүр 1.4 сая гаруй тонн чидун жимсний тос гаргаж бэлтгэдэг.

Ургац хураах нь

Чидун жимсний тосыг гол төлөв жимснээс гаргаж авдаг. 6-10 м өндөр мөнх ногоон мод нь бараг 300-400 жил насална. Таваас арван жилийн дараа жимсээ өгдөг байна. Ийм модноос 150 жилийн турш ургац хураах боломжтой. Чидун жимсний модноос сайн ургац гаргаж авахын тулд түүнийг шохойн чулуулгаар баялаг шороотой газар суулгах бөгөөд нарны илч ба усаар сайн хангах хэрэгтэй.

Чидун жимсний мод 4-р сард цэцэглэж эхлэх ба жижиг цагаан цэцэгнээс жимс боловсрон гарна. Ногоон өнгө эхлээд зөөлөн ногоон өнгөтэй болж, дараа нь ягаан хөх болдог. 9-11 саруудад жимс хар өнгөтэй бопно. Энэ нь жимс бүрэн боловсорсныг илтгэх ба бүрэн хэмжээгээр тос агуулсан байна. Гэвч Италид жимсийг ногоон байхад нь хураадаг. Учир нь ногоон жимснээс илүү чанартай тос гардаг аж. Бусад  улсад голдуу дөнгөж хар өнгөтэй болж байхад нь хураадаг байна.

Чидун жимсийг ихэвчлэн гар аргаар хураадаг, энэ нь жимсийг гэмтээхгүй, чанарт нь ч эерэгээр нелөөлдөг байна. Жимс түүгч гартаа сагс барьж модонд түшүүлсэн шатанд авирна. Тэгээд жимс бүрийг нямбай тасдаж авна. Ширхэг чидун жимс дунджаар 3-5 г жинтэй. Нэг цагийн дотор 8-10 кг чидун жимс хураана. Нэг модноос 20-80 кг орчим түүнэ. Гараар хураасан жимснээс дээд зэргийн чанартай тос гаргаж авч болдог байна.

Чидун жимсний чанар модны наснаас хамаардаггүй. Харин ч хөгшин модноос илүү их жимс хураадаг. Жимс нь түргэн муудна. Хэрэв жимсийг задгай агаарт 24 цагаас илүү удаан хадгалбал түүнээс дээд зэргийн тос авах боломжгүй. Иймд хураасан даруй шууд үйлдвэр рүү тос авахаар явуулдаг. Үйлдвэр рүү хураасан жимсний 95 хувийг хүргэдэг байна. Үлдсэнийг нь даршилдаг.

 

 

Бэлтгэл:

Хураасан жимсээ чанараар нь ангилна Муудсан, түүхий зэргийг ялгана. Дараагийн шатанд жимсийг дамжлагаар асгаж агаарын хүчтэй урсгалаар навч, иш, шороо тоосноос нь салган цэвэрлэнэ. Жимсээ угааж, тээрэмд оруулж, тогоонд хийн хүнд зүйлээр шахдаг.

Орчин үеийн үйлдвэрүүд металл прессээр шахдаг. Гэвч олонхи үйлдвэрлэгчид хуучин аргаар, конус хэлбэр бүхий эргэлдэх том чулууны тусламжтайгаар шахдаг байна. Тийм тээрмүүдийг жишээлбэл Испанид харж болно. Харин эртнээс заншсан тээрэм дээр ч тэр орчин цагийн тээрэм дээр ч жимсийг нэг л зорилготой шахдаг. Жимсийг  нэг төрлийн тослог агшаамал болгох хэрэгтэй юм.

Дараа нь тосорхог дусал шингэн бүрийг том болгож гарган нийлүүлэхийн тулд энэ агшаамлаа хутгана. Агшаамлыг 25-30 хэмийн халуунд боловсруулна. Хэрэв хэм илүү өндөр байвал жимс исэлдэж амт чанараа алдана. Хэм бага байвал агшаамал хатуурч, тосон дуслууд бөөгнөрөн, дуслахаа больдог байна.

Тос ялгах

Ажилчид агшаамлыг тослог, шингэн ба хатуу үлдэгдэл гэж ангилна. Энэ нь чидун жимсний тос бэлтгэн гаргах ажлын хамгийн нарийн үйл явц юм. Тослог шингэнийг гаргахад зарим үйлдвэрийн газарт шүүлтүүрийн цогцолбор ашигладаг бол зарим газар олон хэмжээ бүхий даралттай сав, гурав дахь газар нь центрифуги ашигладаг.

Дараа  нь тосон шингэнээс тос, хаягдал хоёрыг ялгана. Зарим тээрэм дээр тосорхог шингэнийг том саванд хийж задгай газар наранд бүтэн зуны турш шарж хатаадаг.

Гаргаж авсан тосыг хүйтэн базалтын эсгэлэн /Extra Vergine/ гэж нэрлэдэг. Чидун жимсний энэ тос бол хамгийн үнэтэй тос мөн. Эсгэлэнгийн хэмжээг устөрөгчийн ионы тоогоор шалган тосны чанарыг шалгадаг байна. Эсгэлэнг чанар бага тусмаа тосны чанар өндөр байна. Extra Vergine тосонд эсгэлэнг нь 0.8 хувиас доош байдаг. Харин /хэт болсон, ногоон ба гэмтсэн/ зэрэг чанар муутай чидун жимсний хольцоос хийгдсэн тосон дахь эсгэлэнг чанарын хэмжээ нь 1.2 хувьтай тэнцүү байдаг. Ийм тосыг Olio di oliva vergine гэж нэрлэдэг.

Чанарыг сайжруулах нь

Мөн эсгэлэнг нь 1.2 хувь давсан тос ч байдаг. Түүнийг нэг ёсны чидун жимсний бүрхүүл хальс, доторх ба тээрэмдсэн яс зэргээс шахаж гаргадаг. Эсгэлэнгийн хэмжээ 1.2 хувиас дээш тосыг цэвэрлэнэ. Ингэхийн тулд чидун жимсний амтыг дарах химийн уусмалууд ашиглана. Эхлээд тосыг өнгөгүй болгох ба цайруу өнгөтэй болгоно. Үүний тулд өнгө оруулж будах үүрэгтэй уусмалуудыг ашиглана. Дараа нь битүү саванд усны уурны тусламжтай тосноос эвгүй үнэрийг үгүй болгоно. Дараа нь уусмалыг дахин шүүнэ. Үүний үр дүнд тос гүйцэд цэвэрлэгдэхийн зэрэгцээ зарим ашигтай зүйлээ ч гээгдүүлнэ. Мөн тосон дахь олейны хүчил бага болдог байна. Тосыг цэвэрлэснээс хойш илүү тэжээллэг ба амттай болгохын тулд Olio di oliva vergine -г нэмнэ.

Зоориноос зоогийн ширээ хүрэх замд

Шинэ тос булингартай байгаад хэсэг хугацааны дараа цайруу болдог. Тосыг сэрүүн харанхуй зооринд хадгалах нь чухал. Эс тэгвэл түргэн исэлдэж шимт чанараа алддаг. Италийн Тосканад тосыг 1200 гаруй жилийн настай шавар вааранд хадгалдаг. Харин ихэнх үйлдвэрт тосыг зэвэрдэггүй ган болдоор хийсэн агуу том цистернд хадгална. Вааран саванд тос жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой бол цистернд 18 сар орчим хадгалж болно. Тос шилэн лонхнуудад савлагдан бидний ширээн дээр ирдэг.

Эрүүл мэндэд нөлөөлөх нь:

Энэ тос нь ханаагүй хүчлийн өөх тосноос тогтдог.

– Холестериний хэмжээ ердийн цөцгийн тос масло, маргаринаас хэд дахин бага. Иймд чидун жимсний тос тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрх судас. чихрийн шижин таргалалт зэрэг өвчнөөр өвдөх нь ховор байдаг.

-Чидун жимсний тосны найрлаганд олейн хэмээх нэртэй хамгийн ашигтай хүчил орно. Жишээ нь Extra Vergine тосонд олейны хүчил 80 орчим хувь агуулагдана. Тэр нь бидний бие организмд хуримтлагдсан холестериныг задлахад тусалдаг бөгөөд түүнийг биеэс гадагшлуулна. Мөн олейны хүчил цусны судасны ханыг илүү бөх бат ба уян хатан болгодог байна.

– Америкийн эрдэмтэд, олейны хүчил хөхний хорт хавдраас сэргийлдгийг тогтоожээ. Чидун жимсний тосонд мөн линолевын хүчил 10% агуулагддаг. Энэ хүчил шарх түргэн эдгээх чадвартай. Мөн мэдрэлийн ба нүдний бүрхэвчийн мэдрэлийн эсийн бүрэлдэхүүнд ордог. Линолевын хүчил хараа ба хөдөлгөөний тэнцвэрт байдлыг сайжруулна. Чидун жимсний тос А, Д, F, К зэрэг витаминаар баялаг. Зуун грамм тосонд ойролцоогоор 7 мг витамин Е агуулагдана. Витаминууд яс. булчингийн эд эс ба мөн гэдэсний хананы эд эсийн дархлааг бэхжүүлдэг.

-Мөн чидун жимсний тос фенолын бодисууд агуулдаг учир эд эсийн хөгшрөлтийг удаашруулж бие организмын дархлааг сайжруулна. Чидун жимсний тосыг нүүрний янз бүрийн тос. бальзам, мөн үсний шингэн саван, шампуньд нэмдэг. Арьсны чийгийг удаан хадгалж, зөөлөн толигор болгоно.Магадгүй, эдгээр ашигтай шинж чанараас нь үүдэн эртний грекчүүд чидун жимсний тосыг “шингэн алт” гэдэг байв.

 

 

 

 

2016-10-17T22:50:55+00:00 2012 оны 09-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment