Чацаргана

Home/Зөвлөгөө/Чацаргана

Чацаргана

fdgjЧацаргана нь исгэлэн амттай, олон зүйлийн аминдэм, тавь гаруй биологийн идэвхт бодис агуулсан байдаг. Чацарганы тосыг уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн хэрэглэнэ. Чацарганы жимснээс аминдэмээр баялаг шүүс бэлтгэж, аминдэмийн дутагдал болон бусад өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой. Хураасан жимсийг сайтар цэвэрлэж, ус чийгийг хатаана. Чацарганы тос эд эсийн хөгжилтийг худасган, нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр ходоод гэдэсний шархлаа, судлын ханын хатуурал, цус алдалт, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны түлэгдэлт болон цацраг идэхт бодист хордсон зэрэг эмгэг өвчнүүдийг анагаах ба хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Тосыг хүрэн бараан шилэн саванд хийж таглаад гэрэлгүй, сэрүүн орчинд хадгална. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.

Чацарганы найрлаганд: саахар /3.5%/, глюкоз болон органик исэл /3.2%/, Е аминдэм 165 мг% болон төмөр, бор, марганец зэрэг бусад элемэнтүүд агуулагдсан байдаг.

2016-10-17T22:47:14+00:00 2015 оны 05-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment