Чацаргана тарьцгаая

//Чацаргана тарьцгаая

Чацаргана тарьцгаая

branch of buckthorn berriesЧацаргана тарих талбайн хөрсийг урьдчилан боловсруулж бэлтгэсэн байна. Чацарганы суулгацыг хооронд нь 3-4 метр зайтай тарина. Чацаргана үндсээрээ үрждэг онцлогтойг бодолцож жимс, жимсгэнийн бусад таримлаас зайдуухан байрлуулбал зохино. 8-10 ширхэг эм чацарганын суулгац тутамд 1 эр суулгац тарина. Хэрэв энэ харьцааг баримтлахгүй бол чацаргана үр жимс өгдөггүй.

Чацарганыг хавар 4-р сарын сүүлчээр тарих нь илүү тохиромжтой. Чацарганыг тарьсан өдрөөс эхлэн намар навч унах хүртэл, ургамал ургах хугацаанд тогтмол усалж хөрсийг сийрүүлэн, өвчин хорлогчдоос хамгаалах, бордож шим тэжээлийн бодисыг нэмэгдүүлж чадвал арвин ургац авах болно. Ургалтын тодорхой шатуудад чийг хүрэлцээтэй байхаар услах шаардлагатай бөгөөд өдөр бүр бага багаар услах нь ашиггүй. Үндэсний тархаж байгаа гүнд чийгийг хүргэхийн тулд 60-80 литр усаар усална. Услах хугацааг нарийн баримталбал зохино.


Эхний удаад
4 сарын сүүлчээр, 2 дахь удаа 5 сарын 15-20 ны хооронд, 3 дахь удаа 6 сарын сүүлээр, 4 дэх удаа жимс хураахаас 7 хоногийн өмнө усална. Чацаргана нь  тайралт, таналтанд тэсвэргүй учир тарихын хамт танах шаардлагагүй. Чацарганын суулгацыг зөв байрлалтай ургуулахын тулд хазайсан талаас нь модоор тулах, татаж уях, хатаж гэмтсэн мөчрийг тайрна.

sea_buckthorn02Чацаргана 8-10 жилд жимслээд хөгширч эхэлдэг. Энэ үед үндэслэг ишнээс ургасан мөчрүүд томорч ургацаа өгдөг. Чацарганын жимсийг тухайн үеийн шаардлагаас болж хөлдүү, гэсгэлэн аль ч үед гараар хурааж болно. Хэрэв хөлдүү үед түүх хураах бол сөөгний доогуур нимгэн дэвсгэр дэлгэж тавиад модон мунаар сөөгний гол ишийг зөөлөн доргиулан цохиж жимсийг унагаж хураана. Жимс хураах хугацаа жил бүрийн 8 сарын сүүлчээс 11-р сарын дунд хүртэл үргэлжилнэ.

Д.Жаргал-Жимс жимсгэнэ-Улаанбаатар 2009

2016-10-17T22:49:55+00:00 2013 оны 05-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment