Чацаргана жимс

//Чацаргана жимс

Чацаргана жимс

Манай орны байгаль цаг уурын эрстэс уурамьсгалд нэн зохицсон сорт, боли агротехникийн ажиллагаанаас шалтгаалан шимт бодис харилцан адилгүй агуулдаг ч байгаль орчны бохирдол, хорт хавдар, цацрагийн хордлого зэрэг олон төрлийн өвчинтэй тэмцэхэд эмийн журмаар хэрэглэдэг дэлхийд танигдсан жимс юм.

Чацаргана жимс:

  • 20-иод төрлийн амин хүчил,
  • 10 гаруй бичил элемент,
  • С, А, Е, В, В2, РР бүлгийн витаминууд,
  • 60 гаруй био идэвхит бодис агуулдаг.

Чацаргана жимс өргөстэй байдаг тул хураахад хэцүү учраас хөлдөөсний дараа мөчрийг доргиож түүж авдаг. Чацаргана жимсний зөөлөн эд, үрэнд их хэмжээний тос агуулагддаг.

Чацарганы тос:

  • А, Е, С витаминууд,
  • фосфолипид,
  • холин,
  • бетаин,
  • тосны хүчил агуулдаг.

Зөөлөн эдийн 2.8-8 %, үрийн 12-13 % тос байдаг. Чацаргана жимсийг хурааж авангуут шууд гүн хөлдөөж эсвэл хөлдүүгээр хэрэглэхэд биологийн идэвхит бодисоо сайн хадгалдаг.

Чацаргана жимснээс шүүсийг, тосыг үр, хальсыг боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Чацаргана жимсэнд байгаа шимт бодисыг хадгалахын тулд усанд бага байлган шууд боловсруулж 70-80 °С халаахгүй байх хэрэгтэй. Чацаргана жимсээр хийсэн бүтээгдэхүүн нь аминдэмийн нэмэлт бүтээгдэхүүн буюу (БАД) эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 06-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment