Чацарганаар төрөл бүрийн шүүс бэлтгэцгээе!

Home/Зөвлөгөө/Чацарганаар төрөл бүрийн шүүс бэлтгэцгээе!

Чацарганаар төрөл бүрийн шүүс бэлтгэцгээе!

sea_buckthornЧацарганы холимог шүүс.

Чацарганы цэвэр шүүсийг алим, лууван болон үхрийн нүд гэсэн жимс, ногооны цэвэр шүүстэй хольж холимог шүүс гаргаж авна. Үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, элсэн чихрийн уусмал /сироп/ 50%-г хольж үхрийн нүд, чацарганы шүүс бэлтгэнэ.

Улаан луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-г хольж лууван чацарганы шүүс бэлтгэнэ. Энэ нь хүүхэд, эх, өндөр настны эрүүл мэндэд нэн ашигтай.

Алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-г хольж алим чацарганы шүүс бэлтгэнэ.

Дээрх 3 төрлийн холимог шүүсэнд холих элсэн чихрийн уусмалыг бэлтгэхдээ ус, элсэн чихрийг 2:1 харьцаагаар холино.

Чацарганы цэвэр шүүс бэлтгэх.

Жимсийг угааж цэвэрлээд 40-45 хэм хүртэл халаана. Түүнийгээ янз бүрийн аргаар бяцлан шахаад нарийн шүүрээр буюу давхарласан марлаар шүүж, үр болон өтгөн эд, хальснаас нь ялгаж паалантай юм уу зэвэрдэггүй гангаар хийсэн саванд тосон авч 65-70 хэм хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцалмал усан дотор 20-25 минут байлган ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.

Чацаргана зөгийн балтай шүүс.

Чацарганы 3 аяга цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усанд найруулсан 50 гр зөгийн балыг нэмж сайтар хутгаад  халааж ариутган савлана.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2013/

2016-10-17T22:50:17+00:00 2013 оны 03-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment