Чацаргана, цөцгий, луувангийн шүүс
Шинэхэн лууванг нарийн үрүүлд үрж, 2 давхар шүүлтүүрээр шүүж шүүсийг нь аваад нэг аяга цөцгий, 1-2 хоолны халбага чацарганы цэвэр шүүс нэмнэ.
Чацаргана, алим, луувангийн ундаа
Бүрэн боловсорсон дунд зэргийн хэмжээтй таван алимыг угааж цэвэрлээд нимгэн хэрчиж халуун усанд хийж буцалтал нв халааж, гал дээрээс авч 2 цаг хөргөөд шүүж хандыг авна. Энэ нь 4 аяга орчим байхад болно. 2 ширхэг лууванг үрэгчээр үрж эсвэл шүүс шахагчаар шүүсийг нь шахаж аваад үүнийгээ алимны хандтай хольж хоолны 2-3 халбага чацарганы цэвэр шүүс нэмэхэд сайхан амттай ундаа болно.
Чацарганатай сүү
Хөөрүүлж өрөм, зөөхийг нь авсан 0,5 л сүүн дээр 5 хоолны халбага чацарганы исэж муудаагүй цэвэр шүүс хольж сайтар хутгаж ууна. Энэ нь бага насны хүүхэд, эхчүүд, өндөр насиай хүмүүст нэн тохиромжтой.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2013/
Leave A Comment