Чангаанз жимсний тухай

//Чангаанз жимсний тухай

Чангаанз жимсний тухай

Чангаанз жимс нь МЭӨ 3000 онд Энэтхэг улсаас гаралтай. 1770 оны үед чангаанзны тариалалтаараа Армен улс тэргүүлдэг ба чангаанзыг Armenian гэж нэрлэдэг байсан. Чангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл жимс гэж нэрлэгддэг.

Чангаанз жимсийг хатааж хэрэглэвэл амин дэмүүд нь илүү өндөр хувьтай болдог.

100гр бүтээгдэхүүн дэх тэжээллэг чанар/боловсруулаагүй жимс/
Илчлэг 48ккал
Нүүрс ус 11гр
Уураг 1,4гр
Сахар 9гр
Өөх тос 0,4гр
100гр бүтээгдэхүүн дэх тэжээллэг чанар                 /хатаасан жимс/
Илчлэг 241ккал
Нүүрс ус 63гр
Уураг 3,4гр
Сахар 53гр
Өөх тос 0,5гр

Хориглох заалт:

Хатаасан чангаанз сахарын агууламж их тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. Мөн элэгний өвчин, бамбай булчирхайн өвчний үед хориотой.

Жимсийг хатаахдаа хүхрийн давхар исэл (E220)-ыг ашигладаг. Хүхрийн давхар исэл ашигласан жимс гялгар шар өнгөтэй байна. Хүхрийн уураар боловсруулаагүй органик жимс нь бараан өнгөтэй, ширхэг судал нь бүдүүн бүтэцтэй байдаг.

Европын холбооны оронд хатаасан чанагаанз (цайвар өнгийн сортын хүхрийн агууламжыг 0,2%-с хэтрүүлж) хэрэглэхгүй байхыг хориглосон байдаг.

Чангаанз тариалалтаараа (тн)
Улс 2014 2016
 Uzbekistan 547,000* 662,123
 Turkey 278,210 730,000
 Iran 252,747* 306,115
 Italy 222,690 237,021
 Algeria 216,941 256,771
 France 177,000 110,850
 Pakistan 170,504 177,658
 Spain 136,446 125,335

Эх сурвалж: https://en.wikipedia.org

2018-08-29T10:10:12+00:00 2018 оны 08-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment