ЧАНГААНЗНЫ МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

//ЧАНГААНЗНЫ МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

ЧАНГААНЗНЫ МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

Чангаанзны мод нь гайхалтай хурдан үрждэг. Чангаанзны мод нь 5-аас 6м урттай энгийн хөрсөнд ургадаг, навчит мод юм. Хавар эрт цэцэглэдэг, ургацаа эрт 7 сард хураадаг.

5м-н урттай мод хооронд 1,5м зайтай тарина. Чангаанзны модыг хэт чийгтэй газар тарих нь тохиромжгүй харин их хүчтэй салхилдаг, салхи ихтэй газар тарина. Чангаанзны модны хөрс, байршлыг зөв сонгосон тохиолдолд арчилгаа бага шаарддаг, хурдан өсч үрждэг мод юм.Чангаанзны мод маш олон төрөл байдаг. Үүнээс хамаараад  мод болгон өөр өөр арчилгаа шаардана. Мөн эмчилгээг нь цаг тухайд нь сайн хийвэл чангаанзны модны өвчин, мөөгөнцөрөөс сэргийлэх боломжтой.

Чангаанзны модны төрлөөс:

“Bergarouge” – 7-р сарын дунд үеэс хурааж авдаг. Улаан өнгийн, амтат шүүслэг том чангаанз.

“Bergeren” –  8-р сарын дунд үеэс хурааж авдаг. Шар өнгөтэй, шүүслэг чангаанз. Энэ төрөл нь маш тэсвэртэй, хатуу хальстай.

“Hargrand” – 7-р сарын дунд үеэс хурааж авдаг. Шар өнгөтэй, жимсний чанамал хийхэд хамгийн төгс зохицдог чангаанз.

“Luizet” – 7-р сарын дунд үеэс хурааж авдаг. Хамгийн царайлаг цоохортсон чангаанз. Ихэвчлэн жүүс хийдэг.

“Muscat” – 7-р сарын дунд үеэс хурааж авдаг. Шар өнгөтэй. Энэ олон төрлөөс хамгийн амттай чангаанз.

“Oranged” – Энэ соортыг хамгийн эхэнд хурааж авна. Улаан өнгөтэй, чангаанзны хамгийн анхдагч соорти юм.

“Gros Peche de” – 7-р сарын сүүлч 8-р сарын эхнээс хурааж авдаг. Шар өнгөтэй, маш анхилуун үнэртэй, хамгийн том чангаанз.

2019-04-04T17:19:26+08:002019 оны 04-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment