Чаг мөөг

//Чаг мөөг

Чаг мөөг

Монголчууд үүнийг хусан онгил, хусны хар мөөг гэж нэрлэдэг.

Ялгах шинж:

Гаднаас харахад барзгар, хар гадаргатай гарын хуруунд ургасан үү мэт зурвас хагархайнууд үүсч, завсраар нь улбар шаравтар хэм цухуйсан чулуу мэт хатуу бодис юм. Жилийн дөрвөн улиралд хурааж болох боловч намар 9-р сараас 6-р сар хүртэл түүхэд тохиромжтой, хоёр жилийн дотор чанараа алдахгүй.

Үйлчилгээ:

Хэдийгээр  өмөн үү-ракийг бүрэн арилгахгүй, өсөлтийг нь хараахан зогсоодоггүй ч өвчтөн ихээхэн хүндэрсэн байхад ханд нь биеийн байдлыг эрс сайжруулж, өвдөлтийг намжаадаг байна.

Эрт үеэс Сибирийн тайгыг түшиглэн амьдардаг нутгийн хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй явж байхдаа энэ мөөгийг олж уугаад, 2-3 цаг унтаад сэрэхэд хүч тамир сэргэдгийг ажигласан мэдээ бий. Оросын эрдэмтэн судлаачид үзээд элэг дэлүү, уушги ходоод, улаан хоолой 12 нугалаа гэдэс, савны хортой болон хоргүй хавдруудыг анагаах чадвартай гэж үзсэн байна. Энэ мөөг нь хүний биеийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг допинг маягийн үйлчилгээтэй бөгөөд ямарваа харшилгүй тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ.

Гагцхүү хорт хавдруудын эхэлж байх үед нь мэдэж хэрэглэвэл гойд тустай.

Хориглох зүйл:

Эмчилгээний журмаар хэрэглэхдээ өөх тос, халуун ногоо, даршилсан ногоо болон бүх төрлийн эм тариаг хийхийг хориглох бөгөөд шарсан хуурсан махны төрлийн зүйлийг бага болгож хэрэглэх нь чухал.

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment