Чавга

Чавга

plumЧавганы мод манай оронд ургадаг ч жимс нь үйлдвэрлэлийн хэмжээнд тарималжуулж чадаагүй тул импортоор, зах зээл дээрх худалдаанд жилийн турш борлуулагддаг. Чавга дотроо олон төрөл байдаг ба цаг уурын нөхцлөөс хамаарч харилцан адилгүй шинж чанар, химийн найрлагатай байдаг. Чавга нь хурдан боловсордог,  амт чанар сайтай жимс бөгөөд гадаад орчиндоо нэлээд тэсвэртэй, хатааж хадгалахад сайн жимс юм. Чавгыг зриулалтын агааржуулах нүхтэй полиэтиленийн уутанд 4-8 хэмийн 85-90% чийгтэй орчинд удаан хадгалдаг. Чавганд 13-20% хуурай бодис, 1,1-2,6% органик хүчил, 7-10% сахар, витамин С бага байдаг ч витамин Р-ээр илүү их, макро ба микро элементүүд, каротин, сахар, алим, нимбэг, пантотений хүчил, азотлог бодисоор баялаг байдаг. Чавгыг боловсорхоос 2-3 хоногийн өмнө хураана. Чавгыг хатааж хэрэглэхээс гадна төрөл бүрийн компот, чанамал, ундаа, шүүсийг авч нөөшлөх нь элбэг. Чавга хураалтын явцад амархан гэмтэж чихэрлэг шүүс нь гадна талдаа урсаж, наалдан, түүн дээр нь микробууд үржсэн байдаг тул хэрэглэхийн өмнө сайтар угааж хэрэглэнэ. Тэжээллэг чанарыг ашиглан жимс ба навчийг ардын эмчилгээний жоронд өргөн хэрэглэж байна.

Чавганы ач тус

Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй
Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.

Эх сурвалж: Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment