Чавганы компот

//Чавганы компот

Чавганы компот

plumОрц:

  • Чавга 1 кг

Уусмалд

  • Ус 1 литр
  • Лимоны хүчил 8 гр
  • Сахар 300 гр

Хийх арга:

  1. Чавганы сорт нь өөр хоорондоо өнгө, амт хэмжээ хэлбэрээр ялгаатай байдаг. Болц нь гүйцсэн нэгэн жигд өнгийн жимсийг сонгоод ишийг нь салгаж бэлтгэнэ. Урсгал усанд зөөлөн угаалтуураар угаана.
  2. Шил болон таглаагаа угааж 5 минут ариутгана. Мөн жимсээ жигнүүрт  хийж 5 мин хагас ариутгана. Хүйтэн усанд ариутгасан жимсээ хийж сойно.
  3. Чавгаа ариутгасан шилэндээ дүүртэл савлаад, сойсон усаа тусад нь буцалгаж авна. Буцалгасан шүүсэн дээр сахар,лимоны хүчлээ хийж орцын дагуу найруулна.
  4. Ариутгасан шилэндээ жимсээ савлаад дээрээс нь уусмалаа хийнэ. Уусмал хийсэн жимсээ халуунаар нь ариутгасан таглаагаар таглана. Буузны жигнүүр дээр 20 минут ариутгана. Ариутгасан компотоо доош нь харуулж хөргөөнө.chavga

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment