Цөцгийтэй желе

Home/Зөвлөгөө/Цөцгийтэй желе

Цөцгийтэй желе

333Орц : (5 порц)

  • Цөцгий 500 гр
  • Элсэн чихэр 350 гр
  • Нимбэгний хүчил 20 гр
  • Интоорын компот 200 гр
  • Желатин 20 гр

Хийх арга :

  1. Желатиныг 50 мл бүлээн усанд хийж дэвтээнэ. Цөцгийг саванд хийж элсэн чихэр, нимбэгний хүчил нэмж гал дээр тавиад буцлах хүртэл халаагаад гаргана.
  2. Цөцгийтэй хольцонд желатин уусгаж нимбэгний шүүс нэмээд хөнгөн хутгана. Желег хэвнүүдэд хийж хөргөгчинд 2 цаг байлгаж царцаана.
  3. Бэлэн болсон желег тавагт хөмрүүлэн гаргаад дээр нь интоорын чанамал асгаж өгнө.

Зөвлөгөө : Энэхүү десертэд хутгасан цөцгий эсвэл шоколадтай зайрмаг дагуулж өгч болно.

 

 

 

 

 

2016-10-17T22:47:35+00:00 2015 оны 02-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment